Тулай өвчний талаар

Тулай өвчний талаар товч танилцуулъя. Тулай бодисын солилцооны өвчин бөгөөд цусанд шээсний хүчил ихсэн үе мөчинд ихээр хуримтлагдан мойногдох өвчнийг үүсгэнэ. Тулай өвчний үед цус, шээсэнд ч шээсний хүчил нэмэгддэг юм. Шээсний хүчлийн натри үе мөчний үений талбай, үений гэр, холбох эд зэрэгт ихээр хуримтлагдан бөөрөнхий зангилаанууд бий болж үе мөчний хэлбэр дүрсийг алдагдуулан мойног болгодог. Тулай өвчний хөдлөл нь архи уусан (ялангуяа шар айраг) хэт их идсэн суурин дээр үүсдэг. Өвчин гэнэт ба хүчтэй өвдөх, үеэр халуу оргих, улайх шинжээр эхэлнэ. Тулай өвчний хөдлөл нь шөнөөр илэрнэ. Гэмтсэн үеэр хүчтэй өвдөх өвдөлтийг бүр дэвсгэр цагаан даавууны жин хүртэл үүсгэж болно. Давтан хөдлөлийн үед гэмтсэн үеэр хатгуулах, өвдөх мэдрэмж төрүүлнэ. Хэрэв тулай өвчнийг эмчлэхгүй, хоолны дэглэм сахихгүй бол хурцдах үе нь үргэлжилнэ. Бүх үеэнд үений үрэвсэл үүсч, цөөнгүй тохиолдолд бөөр ба шээс ялгарулах системийг гэмтээнэ. Энэ өвчнийг оношлохдоо “рентген ба цусны шинжилгээ”-р тодорхойлно.

Манай эмнэлэгт энэхүү өвчнийг оношлох Дижитал рентген ба цусанд шээсний хүчил тодорхойлж лаборатори оношлогоо хийгдэж байна. Манай хаяг: 3-р эмнэлгийн зүүн урд “Долмалин” эмнэлэг. Утас: 70177070