СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД НУРУУНЫ ӨВЧЛӨЛ УЛАМ ИХ ЗАЛУУЖИХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА.


#СҮҮЛИЙН #ЖИЛҮҮДЭД #НУРУУНЫ #ӨВЧЛӨЛ #УЛАМ #ИХ #ЗАЛУУЖИХ #ХАНДЛАГАТАЙ #БАЙНА.
(АУ – ны магистр, уламжлалт анагаах ухаан, зүү төөнө заслын их эмч Ж.Шинэчимэг)
Энэ нь бидний амьдралын буруу хэвшил, ажлын онцлог, ажлын ачаалалтай нягт холбоотой боловч. Та доорх хэдхэн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж эхэлснээр нурууны өвчлөлөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй эрүүлжих боломжтой юм шүү.

1.👩‍⚕️Суугаа ажил хийдэг бол нэг газраа хөдөлгөөнгүй 30 мин-1 цагийн хугацаанд хөшсөн мэт суухаас аль болох зайлс хийж нурууг байнга амраан хөдөлгөж байх хэрэгтэй. Удаан хугацаанд суух үед бүсэлхийн хэсэгт хамгийн их ачаалал ирнэ. Мөн дээр нь жингийн илүүдэлтэй бол энэ нь жийргэвч мөгөөрсийг хамгийн их гэмтээх юм.

2.👩‍⚕️Нуруу их өвддөг бол түрүүлгээ харж унтахаас аль болох зайлсхийх хэрэгтэй, үүний оронд хажуу тийш харан хэвтэж хоёр хөлний завсар дэр ивж өгснөөр илүү сайн амрах боломжтой.

3.👩‍⚕️Таргалахгүй байх жинг тогтвортой хэмжээнд барих: Жингийн илүүдэл нь нуруу нугалмын жийргэвч мөгөөрсөнд их ачаалал өгдөг. Мөн дээр нь суугаа ажил хийдэг бол нурууны доод үе хамгийн түрүүнд гэмтдэг. Тиймээс жингийн илүүдэлгүй байх нь хамгийн чухал юм. Хэвлийн таргалалт нь нуруунд ирэх ачааллаг улам их нэмэгдүүлдэг. Тиймээс нурууны булчингууд тодорхой хэмжээнд чанга байхаас гадна хэвлийн булчингаа хөгжүүлснээр нурууны өвчлөлөөс ангижирна.
4.👩‍⚕️Хүнд зүйлийг хүчилж өргөхгүй байх. Хүнд зүйлийг удаан хугацаанд хүчилж өргөх нь багана нурууны жийргэвч мөгөөрсөнд хамгийн их ачаалал өгөхөөс гадна. Идэвхгүй байсан булчингууд огцом хүчтэй татахад нөлөөлдөг байна. Иймд зайлшгүй шаардлагаар хүнд зүйл өргөх бол нурууны бүсийг зүүж хоёр хөлийг нугалан доош сууж нурууны ачааллыг багасган биедээ нааж өргөх нь зүйтэй юм.
5.👩‍⚕️Нурууны өвчлөл тэр тусмаа суудлын мэдрэлийн дарагдах гол шалтгаан бол суугаа ажил байдаг. Иймд суугаа ажил хийж байх үедээ хөлийг өвдгөөрөө гуянаас дээш байхаар тохируулан хөл доор юм эвж суух нь нуруун дахь ачааллыг бууруулна.

6.👩‍⚕️Машин жолоодох үедээ суудлыг 90 градус байхаар тохируулан арын суудланд аль болох наалдаж суух хэрэгтэй.

7.👩‍⚕️Нэг мөрөнд удаан хугацаагаар хүнд цүнх үүрч явах, хөлөө ачиж суух, сандал ирмэгдэж суух зэрэг буруу зуршлууд нь хүмүүст ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд нуруу муруйх, эргэх гол шалтгаан болж байна.

8.👩‍⚕️Бид машин жолоодох, компьютерийн ард суухдаа ихэвчлэн чих мөрөндөө утсаа хавчуулан удаан хугацаанд ярьдаг. Энэ нь мөрний булчинг чангалан хүзүү мөрөөр хөших цаашлаад нуруу өвдөх муруйх хазайх гол шалтгаан болдог юм шүү.

9.👩‍⚕️Хэт өндөр өсгийтэй гутал нь нуруунд бас нөлөөлдөг юм шүү. Тиймээс өөрийн өндөрт тохирсон хэт өндөр биш зөөлөн гутал өмсөөрэй.

☎️:7017-7070, 9595-7017, 83188033